56 постод 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны чиглэлд 56 постод мэргэжлийн анги нэгтгэлүүдийн 500 гаруй алба хаагч ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу 11 дүгээр сарын 18-нд аймгийн төвөөс гарах орох хөдөлгөөнийг түр нээсэнтэй холбогдуулан автозамын хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Тухайлбал, аймгаас гарах гурван чиглэлд 300 гаруй тээврийн хэрэгслээр 500 орчим зорчигч гарч хөдөлгөөнд оролцлоо хэмээн холбогдох албанаас мэдээллээ.
Өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс урьдчилан хамгаалж бага насны хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.