“COVID-19” халдварын үед гэртээ орохдоо юу анхаарах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-19 10:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавирусний халдварын үед гэртээ орохдоо юу анхаарах талаар зөвлөмж гаргасныг хүргэж байна.

 

Гэртээ орох үед:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх

• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх

• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях

• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх

• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах

• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах

• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх


Гэртээ байх үед:

• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих

• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйтгэх

• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх

• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих



Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

 

相关新闻