Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 19 915 хүн шинжилгээ өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Өчигдөр дэлхий дахинд 536
мянган хүн шинээр халдвар авсан байна. Энэ
нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн дүн болохыг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЭМЯ-ны
Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Дэлхийн хэмжээнд 218 улсад 55.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн.
Монгол Улсын хувьд, коронавирусний 505 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл
хот болон таван аймагт өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд
байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна.
Улсын хэмжээнд түргэн
оношилгооны цэгт 19 915 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн баг нийслэлийн хоёр голомтод эцсийн халдваргүйтгэл
хийсэн. Мөн 1800-0119 утсанд 3269 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан
сэргийлэх зөвлөмж, шинжилгээ өгөх талаар зөвлөгөө авсан байна. Харин ЭМЯ-ны 32 300 утсанд 290 хүн хандаж, зөвлөмж авсан”
гэлээ.