Коронавируст халдварын шинжилгээ хийж буй ажилтнуудад тусламж үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын шинжилгээнд зорилтот болон сайн дурын иргэдийг хамруулах эрүүл мэндийн төвүүдэд 710 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Энэ хүрээнд “Бимэкс холдинг” ХХК-иас 5.2 сая төгрөгийн өртөг бүхий кофе, цай хандивласныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан “COVID-19” халдварын түргэвчилсэн шинжилгээний төв, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад хүргэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилсан нэг удаагийн халаад 10 мянга, хамгаалах өмсгөл 1620 ширхгийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан хүргүүлжээ.
