Хөвсгөлд голомт бүхий газраас ирсэн 889 иргэн гэрийн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-21 11:25:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирусний голомт бүхий газруудаас ирсэн 889 иргэн гэрийн ажиглалтад байгаа тул иргэдийг тогтмол амны хаалт зүүж гэрээсээ гарахгүй анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.

Орон нутагт ирж байгаа иргэдээс Намнангийн ар, Хот хоорондын пост, Жаргалант сумын хяналтын пост дээр асуумж судалгаа авч шаардлагатай 182  иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Мөн өнгөрсөн шөнөөс хойш хот хоорондын постоор халдвар бүртгэгдсэн аймаг сумаар дамжин орж ирсэн 17 машины 52 хүнийг шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан байна.


相关新闻