ХӨВСГӨЛ: Хадлан бэлтгэлийн ажил 20 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил ид үргэлжилж байна.
Малчин өрхийн түвшинд 239.8 мянган тонн өвс, 15.9 мянган тонн гар тэжээл, 366 давс, хужир бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 49.2 мянган тонн өвс, 96 тонн ногоон тэжээл, 29 тонн гар тэжээл, 1034 тонн давс, хужир, шүү бэлтгээд байна.
Хадлан өвс бэлтгэл 20.5 хувьтай байна.
Хадлан бэлтгэлийн ажилд 30 морины хүчин чадалтай дугуйт трактор 540, дүүжин
хадуур 14, чиргүүлийн 496, тармуур 450, хөдөлгөөнт цахилгаан хадуур 13030, гар
хадуур 307, хаман боогч 54, техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж Хөвсгөл
аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газраас мэдээллээ.