ХӨВСГӨЛ: Ойн зурваст тарьсан модны ургалт 95 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-08-28 11:43:38

Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулах ажлыг хавар эхлүүлсэн.


Мөрөн сумын зүүн захаас угтах хаалга хүртэлх 5 км үргэлжлэх авто зам дагуу 5200 гаруй модтой ойн зурвас байгуулж тогтвортой арчилгаа, хамгаалалтыг Дэлгэрмөрөн сум дундын ойн анги хариуцан ажиллаж, моднуудын  95,8 хувьтай ургаж байна.


Ойн зурваст Монгол Солонгосын хамтарсан Ногоон хэрэм мод үржүүлгийн газарт бойжуулсан, тус аймгийн хөрс, цаг уурын нөхцөлд сайн дасан зохицдог, хөвөн хаядаггүй Улиас модны 2-3 настай суулгацыг сонгон тарьсан бөгөөд одоогоор  20-30 см өндөр ургасан байна.


Цаашид хотжилтыг дагаж нэмэгдэж буй тоосжилт, орчны бохирдол, дуу чимээг бууруулах чиглэлд нийцүүлэн хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

 

相关新闻