Бүтэн өнчин хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭх үрсийн баяр дөхөж буй энэ үед Сайнцагаан сумын Засаг дарга М. Баянсан тус сумын харъяат бүтэн өнчин хүүхдүүдийг хүлээн авч уулзан, гарын бэлэг гардуулав.
Дундговь аймагт бүтэн өнчин 40 гаруй хүүхэд байгаагийн 22 нь Сайнцагаан суманд аж төрдөг. Тэдэнд сумын Засаг дарга хүндэтгэл үзүүлж, бэлэг гардуулан баярын мэнд хүргэдэг уламжлал тогтоод найман жил болж байгаа юм.
Хүүхдүүд 2- 12 дугаар ангид суралцдаг. Энэ хавар ЕБС- аа төгсөх 4 хүүхэд бий бөгөөд тэд удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалт болон ирээдүйн мэргэжлийнхээ талаар Засаг даргатай ярилцсан байна.
Жил бүр ингэж хүлээн авч, баярын мэнд хүргэдэгт талархаж явдагаа хүүхдүүд Засаг даргад илэрхийлээд хичээл сурлагадаа улам бүр шамдаж сум, аймаг орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцох хөдөлмөрч, мэдлэг чадвартай иргэн болж өсч хүмүүжинэ хэмээн сэтгэгдэл хуваалцжээ.
Энэ удаад Засаг даргын бэлгээс гадна Хаан банкны хамт олон мөн Эх үрсийн баярын мэндийг баярын бэлэгтэй хамт хүүхдүүдэд хүргэсэн байна.
Т. Отгонтуяа