Баянгол дүүрэг 6453 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-24 14:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ.


Мөн түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв /8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд/, 46 сургууль /Монголын Үндэсний телевизийн ард/, 20 сургууль /Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард/-д авч байна.


Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын шинжилгээнд 6453 иргэнийг хамруулаад байна. Мөн сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм байна.



相关新闻