Гэрээт эмийн сангуудыг хэвийн ажиллахад туслах чиглэл өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын даргын зөвлөлийнхөн аймаг, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтарсан онлайн хурал хийв.
Хурлын эхэнд Говь-Алтай
аймгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, орон нутагт гэрээт эрүүл
мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, даатгуулагч иргэдэд үзүүлж байгаа
тусламж үйлчилгээний чанарын болон зардлын хяналтыг хэрхэн хийж байгаа талаарх
тасгийн дарга Б.Энхцэцэгийн хийсэн мэдээллийг сонсож цаашид анхаарах
асуудлуудын талаар ярилцжээ.
ЭМДЕГ-ын дарга
Л.Бямбасүрэн, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үeд гэрээт эрүүл мэндийн
байгууллагууд болон эмийн сангууд хэвийн ажиллах,
даатгуулагч иргэдийг шаардлагатай тусламж үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэхэд
анхаарч мэргэжил, арга зүйгээр хангах талаар чиглэл өглөө.
Тухайлбал, “COVID-19” халдварын
үеийн эрсдэлийг багасгах зорилгоор даваа гарагаас эхлэн зохицуулалт хийж эрүүл
мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн цахим жор бичиж буй эмч нар
иргэний хурууны хээг хамт баталгаажуулж байгааг түр хугацаанд зогсоож зөвхөн
иргэний хурууны хээг баталгаажуулах талаар танилцуулж эмч нар, иргэдэд зөв
тайлбарлан таниулж, мэдээлэл хүргэж ажиллахыг онцлов.
Мөн бүх нийтийн бэлэн
байдлын зэргийн үeд гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангууд
хэвийн ажиллахад нь дэмжиж санхүүжилтийг хугацаа алдалгүй
шилжүүлэх талаар холбогдох газар, хэлтэстэй хамтран шийдэж байх юм байна.