Театрууд хүүхэд багачуудад зориулсан баярын хөтөлбөрөө зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-29 17:09:03

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудад зориулсан урлаг соёлын хөтөлбөрөө “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр болон Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид зарласан байна.

Тус театр энэ сарын 30- ны өдөр “Тэнгэр дүүрэн хүсэл” цэцэрлэгийн бяцхан авъяастнуудын тоглолтоор баярын хөтөлбөрөө эхэлж, тавдугаар сарын 31- ны өдөр “Монгол циркийн гайхамшиг” концертоор үргэлжлүүлэн, 6 дугаар сарын нэгэнд хүүхэд багачуудынхаа эрүүл энх, сайн сайханы төлөө Бүжинлхам бурханыг тахих тарни номын айлтгалаар өндөрлөх юм байна. Эдгээр өдрүүдэд тус театрын багш, сурагчдын хамтран бүтээсэн “Бидний найзад тохиолдсон адал явдлууд” жүжгээ үзэгч хүүхдүүддээ өргөн барих ажээ.

Мөн Өлзийт сумын дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч, сумын шилдэг хүүхэд өргөмжлалт У.Мандахбаярын "Шувуухай нас" тоглолтыг  зохион байгуулах юм байна.

Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн хувьд нэг тоглолтын үнээр хоёрыг үзэх боломжтой багц тоглолтоо хүүхэд багачууддаа зориулан бэлдэж байна.

Багц тоглолт нь “Үлгэрийн орноор” баярын концерт, Гэгээн муза театр урлагийн  наадмын хос алтан цомын шагналт “Мөнхийн галт цэцэг” хүүхдийн жүжгээс бүрджээ. Баярын өдрөөрөө тоглолт үзсэн хүүхдүүд азтан тодруулах сугалаанд оролцож, Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг болон унадаг дугуй, ухаалаг гар утас, усан бассейн, ролик зэрэг шагналын эзэн болох боломжтой ажээ.

Т. Отгонтуяа

相关新闻