ЭХЭМҮТ-д 32 хүүхэд мэндэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн өнгөрсөн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.11.25-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Яаралтай түргэн тусламжийн
103 дугаарт 2036 дуудлага ирснээс 600 нь яаралтай тусламж, 1313 нь зөвлөгөө
мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 32 хүүхэд мэндэлжээ. Нийт 131 мэс засал хийгдсэнээс
яаралтай 44, төлөвлөгөөт 87 мэс засал
хийгдсэн байна. ГССҮТ-д 139 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй !