2050 он гэхэд үр тарианы хэрэглээ 70-80 хувь нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа. Эхний шатны төлөвлөгөө 2012 - 2016 оны хооронд амжилттай явагдаж байна.
Үргэлжлүүлэн 2017-2020 оны төлөвлөгөөг батлахаар Булган аймгийн Булган аймгийн ЗДТГ, БОАЖГ, The nature conservancy/TNC/ корпорацитай хамтран "Ногоон хөгжлийн чуулган"-ийг Булган аймагт зохион байгуулж байна. Тус чуулганд 16 сумын ЗД, Хөгжлийн бодлогын мэргэжилтэн, малчдын төлөөлөл, "Ногоон хөгжил" хөтөлбөрийн сумдын ажлын хэсэг зэргээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгчид оролцож байна. TNC корпорацийн мэргэжилтэн, 2050 он болоход дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрнэ, энэ үед дэлхий дахинд үр тарианы хэрэглээ 70-80 хувь, цэвэр усны хэрэглээ 30-85 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байгааг шинжлэх ухааны баталгаатай судалгаан дээр тулгуурлан тайлбарлаж, энэ хэрэглээгээ хангах боломж бололцоо бидний өөрсдийн гарт байгаа, гээд түүний төлөө чадах бүхнээ дайчлан ажиллахыг уриаллаа.
Чуулган өнөөдөр өндөрлөнө.
П.Батням