Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-07 10:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" цар тахлын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмжийг гаргасан байна.


Байгууллагад:

 

• Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх

 

• Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих

 

• 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх

 

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

 

• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх

 

• Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

 

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

 

• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

 

Алба хаагчдад:

 

• Амны зүүх

 

• Бээлий заавал өмсөх

 

• Гараа сайтар угаах

 

• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

 

• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх

 

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах

 

Үйлчлүүлэгч нарт:

 

• Амны хаалт зүүх

 

• Бээлий заавал өмсөх

 

• Суудал алгасаж суух

 

• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

 

• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих

 

• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх

 

• Аль болох гадаргууд хүрэхгүй байх

相关新闻