Коронавируст халдвараар гурван сартайгаас 91 настай хүмүүс эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлагсдын 36.7 хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.
Харин 10-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, нусгайрах, 3.4-5.4 хувьд үнэр, амт алдагдах, булчин өвдөх, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, 2 хувьд нь суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар хатгах, цээж хөндүүрлэх зовуурь илэрч байгаа аж.
Насны хувьд, гурван сартайгаас 91 насны хүмүүс эмчлүүлж байна. Үүнд, 9 хүртэлх насны 51 хүүхэд, 65-аас дээш насны 20 хүн байгаа бөгөөд 80 настай хоёр, 81, 91 настай хүн эмчлүүлж байна.
Хүйсийн хувьд, эмэгтэйчүүд давамгайлж байгаа бөгөөд 212 нь эмэгтэй,
бусад нь эрэгтэй байгаа аж.