Дорнод Казахстан мужтай биеийн тамир спортын салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-05-31 13:15:31

Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга Х.Хайнар Казахстан улсын дорнод Казахстан мужийн БТСГазарын дарга Елдос Чикиновтой уулзлаа.

Уулзалтын үеэр Өскемен хотод спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бүх ард түмний спортын их наадмыг сонирхон, спортын барилга байгууламжуудтай танилцан туршлага судалжээ. Тус мужийн БТСГазар нь Баян-Өлгий аймгийн тамирчдыг уралдаан тэмцээнд урьж оролцуулах, хамтарсан бэлтгэлд хамруулах, дасгалжуулагчдыг сургалт семинарт хамруулах зэрэг дэмжлэгүүдийг үзүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Дашрамд дурдахад 2016 оны 2 дугаар сард Казахстан улсын дорнод Казахстан мужийн БТСГазрын дарга Елдос Чикиновт Баян-Өлгий аймгийн БТСГазрын дарга Х.Хайнар албан хүсэлт тавьсаны дагуу Баян-Өлгий аймгийн таеквондо, бокс, хүндийн өргөлт гэх зэрэг спортын төрлүүдийн гурван дасгалжуулагч, есөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг тамирчид долоо хоног туршлага судлан олон улсын тэмцээнд оролцсон билээ.

Ш.Айзаря

相关新闻