ЭХЭМҮТ-д 31 хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-11 14:00:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн  нэг хоногийн  мэдээг хүргэж байна. 


Өнөөдөр өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээгээр, яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1567 дуудлага ирснээс 638 нь яаралтай тусламж, 850 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 11030 хүн мэдээлэл авчээ.


Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2910 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 31 хүүхэд төржээ. Нийт 147 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 177 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!





相关新闻