Д.Нарангэрэл: Нэг хүний хариуцлагагүй байдал халдвар дэгдээх эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 11:42:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд коронавирусний халдвар эрчимжиж, БНСУ-ын хувьд цар тахлын халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 950 тохиолдол өчигдөр бүртгэгдсэнийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


Сүмд байсан хүмүүс амны хаалт зүүхгүй дуулж, амттан хувааж идсэнтэй холбоотой 32 тохиолдол гарч, үүнээс цааш олон хүнд халдаасан эрсдэлтэйг тус улсын өвчин судлалын төвөөс мэдээлж байв.


“Нэг хүний хариуцлагагүй байдал бусдын эрүүл мэндэд нөлөөлж, хөдөлмөрийг үнэгүйдүүлж,  улс оронд аюул учруулж буйн хамгийн тод жишээ. Маргааш 34 чиглэлийн байгууллага ажиллаж эхлэх тул энэ мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байгаа”-г Д.Нарангэрэл дурдлаа.


Коронавирусний халдвараас сэргийлэхэд төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн хамтдаа хариуцлагатай байж тахлыг хохирол багатай давна. Монгол Улсад олон багц голомт байгаа учир бүх хүн эрсдэлтэйг тэрбээр дурдав. Нэг л оронд вирус байхад дэлхийн бүх хүн эрсдэлтэйг ДЭМБ тэмдэглэсэн.  


Ажлын байр, гэр орондоо агаарын сэлгэлт хийж, хүн бүр амны хаалт зүүх нь чухал.

Тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан дэглэм, зөвлөмж гаргасан бөгөөд гадна орчноо цэвэрлэх, гар хүрдэг бүхэн вирусээр бохирдсон байх магадлалтай тул өрөө тасалгааг ариутгаж, халдваргүйжүүлэх, саван, уусмалаар эд зүйлсийг цэвэрлэж, ариун цэвэр сахих хэрэгтэйг ЭМЯ-наас анхаарууллаа. 

相关新闻