ЭХЭМҮТ-д 18 хүүхэд төржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.14-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1351 дуудлага ирснээс 584 нь яаралтай тусламж, 691 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3375 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2643 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 18 хүүхэд мэндэлжээ. Нийт 29 мэс засал хийсэн байна. ГССҮТ-д 188 үйлчлүүлэгч осол
гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!