Маргааш Чингисийн талбайн хоёр талын замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-31 16:27:05

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаатай холбогдуулан 6 дугаар сарын 1-нд 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн хоёр талын замыг хаана.

Тодруулбал баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаах юм байна.

Мөн өдөр Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан,Нисэх, Яармаг, Баруун салаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн 18 чиглэлээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд Чингисийн талбай хүртэл өглөөний 08:00 цагт үнэгүй явна.

Драмын театрын урд талбай, Спортын төв ордны урд талбай, Байгалийн түүхийн музейн урд хэсэг, Хангарди ордны гаднах зогсоол гэх мэт ойролцоох зогсоолуудад машин, тээврийн хэрэгслээ байршуулан замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

 Б.Заяа

相关新闻