Энэ долоо хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-15 07:11:26

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 15-21-нд болох үйл явдлын тойм-


9 дүгээр сарын 15-нд: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ.

9 дүгээр сарын 15-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

9 дүгээр сарын 15-нд: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.

9 дүгээр сарын 15-нд: “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурамсан номын нээлт "Богд хааны ордон" музейд болно.

9 дүгээр сарын 15-нд: Олон улсын Ардчиллын өдөр.

9 дүгээр сарын 15-нд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан Элчин сайдын яамандаа хэвлэлийн хурал хийнэ. 

9 дүгээр сарын 15-нд: “Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулан олон нийтэд, үйлчлэхгүй.

9 дүгээр сарын 15-нд: Ахмадын холбооноос ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлаар төр, засагт шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

9 дүгээр сарын 15-16-нд: УИХ, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна.

9 дүгээр сарын 15-нд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга ажилтнаа удаа дараа дарамталсан ёс зүйгүй үйлдлийн талаар хэвлэлийн хурлыг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

9 дүгээр сарын 15-нд: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс "Төрийн өндөр албан тушаалтны төгсөрсөн дээрэм" сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

9 дүгээр сарын 15-нд: Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. 

9 дүгээр сарын 16-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

9 дүгээр сарын 16-19-нд: Хятадын орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

9 дүгээр сарын 15-16-нд: Улаанбаатар хотод үргэлжилж буй авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор үйлчлэх хязгаарлалт үргэлжилнэ.

9 дүгээр сарын 17-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.  

9 дүгээр сарын 17-нд: онголын угсаатан судлал: Дэг, өв, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно. 

9 дүгээр сарын 17-нд: Хилчдийн өдөр.

9 дүгээр сарын 17-нд: Монгол Японы утга зохиолын нийгэмлэгээс “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-д зохион байгуулна. 


9 дүгээр сарын 17-нд: Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.

9 дүгээр сарын 18-19-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

9 дүгээр сарын 18-20-нд: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум “Корпорэйт конвеншн центр”-т болно.

9 дүгээр сарын 19-21-нд: 38 дахь удаагийн үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд болно. 

9 дүгээр сарын 20-нд: “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат киноны нээлт “Тэнгис” кино театрт болно.

9 дүгээр сарын 20-нд: Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээн МҮЭСТО-нд болно.

9 дүгээр сарын 20-нд: Үндэсний бичиг соёл, номын өдөр. 

9 дүгээр сарын 21-нд: Олон улсын Энх тайвны өдөр.

9 дүгээр сарын 21-нд: Дэлхийн Альцгеймерийн өдөр. 


Орон нутагт:

9 дүгээр сарын 15-21-нд: Монголын бүх ард түмний спортын XVI наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт болно. 



相关新闻