PCR оношилгооны арга зүйд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-16 09:54:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын үед орон нутгийн лабораторийн шинжилгээний чадавхыг сайжруулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг "COVID-19" халдварын PCR оношилгооны арга зүйд сургах 10 хоногийн сургалтыг 2020 оны 12-р сарын 7-16-нд ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид зохион байгууллаа.


Сургалтад Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон "Эрдэнэс таван толгой" ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгийн эмч нар хамрагдав.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор PCR оношилгоо хийх арга зүйд сургах нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Замын-Үүд сумын PCR машинд засвар, үйлчилгээ хийж оношилгооны бэлэн байдлыг хангажээ.

相关新闻