Эрсдэлт байгууллагуудыг үнэ төлбөргүй ариутгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Энх-Чанар” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд ариутган, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус компаниас үнэ төлбөргүйгээр Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Гамшиг судлалын хүрээлэн болон авто тавиулангийн 7000 метр талбайд мананцар үүсгэгч болон автомаксаар халдваргүйжүүлэлт хийсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.