PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-25 11:01:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 24-нд нийт 8863 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ.


Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын  тохиолдол 1075 болж бүртгэгдэж байна. Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм. 


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 482 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 6 нь хүнд, 57 нь хүндэвтэр, 416 нь хөнгөн байгаа аж.

相关新闻