“COVID-19” халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” гэж юу вэ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр
үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.
Ямар
шинж тэмдэг илрэх вэ?
• Амт, үнэр мэдрэхгүй байх
• Халуурах, бие арзайх
• Амьсгал давчдах
• Хуурай ханиалгах
• Ядарч сульдах
• Цэр гарах
• Булчин өвдөх, бие янгинах
• Толгой өвдөх
• Хоолой өвдөх
• Хамар битүүрэх, нус гоожих
• Дотор муухайрах, бөөлжих
• Гүйлгэх
Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Халуун
бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс,
нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Аяга,
халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа
сайтар савандаж угаах
- Нүд,
ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны
хаалт зүүх
- Ханиаж,
найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур
явахдаа бээлий өмсөх
- Олон
хүн цугларсан газраар явахгүй байх
- Бусадтай
гар барих, үнсэхээс зайлсхийх
- Сайн
унтаж амрах
- Тайван
стрессгүй байх
- Аль
болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5
давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Шүлсээ
хаяхгүй байх
Доорх
шинж тэмдэг илэрвэл яаралтай 119 дугаарт хандаарай.
• Амьсгалахад хүндрэлтэй
• Цээжээр өвдөх
• Ухаан санаа балартах
• Босож чадахгүй байх
• Нүүр, уруул хөхрөх