PCR шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, мөн НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 31-нд нийт 17764 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “ХӨСҮТ-ийн 1 сувилагчаас халдвар илэрсэн бол БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай халдварын голомтоос 2 тохиолдол, Мөнххада ХХК-иас улбаатай 2 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
Коронавирус илэрсэн сүүлийн хоёр хүний эх уурхайн талаар урьд шөнөөс тандалт судалгааг хийж байна. Тоёото автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн компанид 116 хүн ажилладаг, тэднээс ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлалтад авсан. Хоёрдогч хавьтлын 92 хүн байгаа. Энэ хүмүүст шинжилгээ болон тандалт судалгаа хийж байна.
Сүүлийн 24 цагийн дотор халдвар гарч байсан Сэлэнгэ, Дархан-Уул,
Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос халдварын батлагдсан
тохиолдол бүртгэгдээгүй.