А.Амбасэлмаа: Монголд мутацид орсон вирус орж ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-01-02 11:30:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Эрүүл мэндийн сайд голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон тухай мэдээлсэн. Гэтэл цэргийн төв эмнэлгийн эмчид 2 сая төгрөгийн цалин өгсөн байна?

-Д.Нарангэрэл: Голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад 5 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгосон.


-ДЭМБ-аас “Файзер” вакциныг баталгаажуулсан. Өмнө нь энэ вакциныг хийлгэсэн сувилагч 7 хоногийн дараа коронавирусээр халдварласан тухай мэдээлэл бий. Монгол Улс ямар вакцин, хэзээ худалдан авахаар төлөвлөж байна вэ?

-Д.Нарангэрэл: ДЭМБ энэ вакциныг яаралтай горимоор бүртгэсэн. Мөн олон үйлдвэр вакцинаа бүртгүүлэхээр хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Монгол Улс нэгдүгээрт, ДЭМБ-д бүртгүүлсэн вакцин авна. Хоёрдугаарт, Монгол Улсын хүйтэн хэлхээний шаардлага хангасан вакцин авна. Одоо манайд байгаа тоног төхөөрөмж ихэвчлэн -20 хэмд хадгалдаг. Энэ чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.


-Олон улсад мутацид орсон коронавирус тархаж байна. Энэ вирус Монголд орж ирсэн үү?

-Д.Нарангэрэл: Англи улсад анх бүртгэгдсэн мутацид орсон вирус 30 гаруй оронд бүртгэгдсэн. Энэ сарын 1-нд БНХАУ-д бүртгэгдлээ. Одоогоор энэ вирус манай улсад орж ирсэн үү гэдгийг хараахан судлаагүй байна. Эрдэмтэн судлаачид энэ вирус клинекийн хувьд гүйлгэх, суулгах, бөөлжих шинж тэмдэг давамгайлж байна гэж үзсэн байна. Мөн 20-иос доош насны залууст илүү халдварладаг, халдвар хурдан тархдаг гэсэн гол онцлогтой байна.


-А.Амбасэлмаа: Энэ вирус манайд орж ирээгүй. Ер нь бол вирусний идэвхжилт өндөр байна. 

相关新闻