Газрын маргаан ихэнх хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-04 15:17:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 онд нийт 5 хэргийн үлдэгдэлтэй, 2020 онд шинээр 37 нэхэмжлэл 4 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шилжүүлсэн 1 хэрэг, 4 хэрэг нэгтгэж, 1 нэхэмжлэл үүсээгүй, нийт шийдвэрлэвэл зохих 36 хэргээс 29 хэргийг шийдвэрлэж 7 хэргийн үлдэгдэлтэй байна.

Маргааны төрлөөр нь авч үзвэл, газрын маргаан 12 буюу 33,3 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1 буюу 3,6 хувь, төрийн албаны тухай хуультай холбоотой маргаан 1 буюу 3,6 хувь,, тендер сонгон шалгаруулахтай холбоотой маргаан 3 буюу 8,3 хувь, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 7 буюу 21.8 хувь, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 11 буюу 30,5 хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 2 буюу 5,55 хувийг тус тус эзэлж байна.

Эдгээрийг хариуцагчаар нь задалж үзвэл, аймаг болон сумын засаг даргыг хариуцагчаар татсан тохиолдол 10 буюу 24,39 хувь, засаг даргын дэргэдэх агентлаг буюу улсын бүртгэлийн хэлтэс, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсан тохиолдол 7 буюу 17 хувь байна. Мөн улсын байцаагчийг хариуцагчаар татсан тохиолдол 11 буюу 26,82 хувь, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлыг хариуцагчаар татсан тохиолдолд 7 буюу 17 хувь, аймаг сумын сонгуулийн хороог хариуцагчаар татсан тохиолдол 4 буюу хувьтай байна.

相关新闻