Халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR шинжилгээнд хамруулж байна.
Тухайлбал, коронавируст халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар
зорчсон, халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон, мөн халдварын
ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвар авах эрсдэл бүхий орчин болон иргэдийн
дунд явсан буюу өөрийгөө халдварын эрсдэлтэй хэмээн тооцож буй иргэд дээрх
шинжилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа юм.
Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хөл хорионы дэглэмийг чанд баримтлан гэрээсээ гараагүй буюу олон нийтийн газраар зорчоогүй иргэдийн хувьд дээрх шинжилгээний төвүүдэд очих шаардлагагүй бөгөөд халдварын эрсдэлд өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ оруулахгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.
Шинжилгээ өгөх хүсэлтэй
нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин
орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх
боломжтой юм.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ:
·
13-р сургууль
·
20-р сургууль
·
43-р сургууль
· 47-р цэцэрлэг
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:
·
21-р сургууль
·
48-р сургууль
·
69-р сургууль
·
133-р сургууль
·
142-р сургууль
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:
·
9-р сургууль
·
12-р сургууль
·
36-р сургууль
·
62-р сургууль
·
67-р сургууль
·
83-р сургууль
·
СҮХБААТАР ДҮҮРЭГ:
·
3-р сургууль
·
31-р сургууль
·
58-р сургууль
ХАН-УУЛ ДҮҮРЭГ:
·
Буянт-Ухаа цогцолбор
сургууль
·
18-р сургууль
·
34-р сургууль
·
52-р сургууль