ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэг хоногт 34 хүүхэд төржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар нэг хоногийн мэдээ /2020.12.06-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн/-г хүргэж байна.
Энэ хугацаанд яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1361 дуудлага
ирснээс 546 нь яаралтай тусламж, 783 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин
1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1940 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед
төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1968 хүн үйлчлүүлсэн бол ЭХЭМҮТ-д 34
хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 96 мэс засал хийж, ГССҮТ-д 136 үйлчлүүлэгч осол
гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар
тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа
ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж, урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас
анхааруулж байна.