Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-06 18:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомтууд нэмэгдэж байгаа тул коронавирусээр халдварласан байж магадгүй гэж үзэж байгаа хүмүүст ЭМЯ-наас зөвлөгөө өглөө.


Өнөөдөр 18.00 цагт хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул мэдээлэхдээ, “Халдвартай хүмүүсийн хувьд 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр, 50-иас дээш насанд хүнд өвдөж байна. Нас ахих тусам эрэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж, хүндрэх зүй тогтол ажиглагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас харахад, өвчний эхэн үед хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх халуурах шинж тэмдэг түгээмэл гарч байна. Иргэдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлаад 24 цагаар ажиллаж буй 119 дугаарт хандан заавар, зөвлөмжийг авах нь чухал” хэмээв

相关新闻