“Бээжин-2022” цагаан олимпын цас, мөсөн дүрслэлүүдийг бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-07 12:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саппоро-1972Нагано-1998, Пёнчан-2018 өвлийн цагаан олимпын буухиаг үргэлжлүүлэн, Ази тивд дөрөв дэх удаагаа зохион байгуулах Бээжин-2022 наадмын спортын төрлүүдийн онцлох тэмдэг /пиктограм/ бүтээгджээ.


Уг онцлох тэмдгүүд албан ёсоор олон нийтийн хүртээл болсон тухай “Бээжин-2022”-ыг зохион байгуулах хорооны соёл, ёслолын хэлтсийн орлогч дарга Гао Тянь мэдэгдлээ.


Хятадын нийслэл Бээжин хот, түүний баруун умард Янчин дүүрэг, Хөбей мужийн Жан Зякоу /Жанчхүү/ хотод 2022 оны 2 дугаар сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулах өвлийн XXIV олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан 7 спортын 15 төрлийг дүрсэлсэн 24 пиктограм зураглалыг Хятадын дүрслэх урлагийн төв академийн багш Линь Цүнь-Жэнь тэргүүтэй уран бүтээлчид Нанхиад гүрний уламжлалт босоо тамганы урлалыг орчин үеийн дүрслэлтэй холбон, улаан дэвсгэрээр хаврын баярыг бэлгэдэн, цагаан зураасаар өвлийн спортын хурд хүч, гоо тансагтай урнаар хослуулан туурвисан бүтээл болжээ.



Олимпизмын түүхэнд Бээжин хот ногоон /2008/, цагаан олимпыг зохиосон цорын ганц хотоор тодроод байна. Ташрамд дуулгахад, спорт пиктограмыг анх Токио-1964 олимпоос эхлэн гаргасан түүхтэй.

相关新闻