Төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1905 хүн үйлчлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-07 14:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы энэ үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1905 хүн үйлчлүүлжээ. Хөдөө орон нутгаас 306 өвчтөн ирж үйлчлүүлсэн байна.


ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээллээс харахад, хоол боловсруулах эрхтэн, бөөр, амьсгалын замын эмгэг зонхилж байна.


Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өглөөний 09.00 цаг хүртэлх нэгдсэн мэдээллээр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1488 дуудлага ирснээс 570  нь яаралтай тусламж, 869 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1792 хүн мэдээлэл авчээ.


 Түүнчлэн ГССҮТ-д 128   үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан байна.


Энэ хугацаанд ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2297 дуудлага ирсэн байна. Үүнээс  29,9 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 66,2 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Иргэд 119 дугаарт холбогдон зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй авч байгаа юм.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!

相关新闻