“COVID-19” халдварын 33 тохиолдол нэмж бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын
хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд
хийсэн PCR шинжилгээгээр 33 хүнд
коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 14 225 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол
Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн
Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас
халдвар илэрлээ. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн голомтын
хавьтал бөгөөд “Мөнххада”, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс
дамжсан халдвар илэрсэн. Мөн Ачтан эмнэлгийн ажилчид болон гэр бүлийн хүмүүсээс
халдвар илэрлээ. Түүнээс гадна Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцны 6
хүн өвчилсөн. БГД-ийн 6 дугаар хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байр
гээд өвчлөл гэр бүлийн голомттой холбоотой халдвар гарч байна. Тиймээс БГД-т
үүссэн голомттой холбоотой 5,6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах
ажлыг өчигдөр оройноос эхэлсэн” гэв.
Улсын хэмжээнд кластер өьчдлөлийн голомтод 897 тохиолдол
бүртгэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1395 болжээ. Үүнээс 896 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв
эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн
эмнэлэгт коронавируст
халдвартай 488 хүн эмчлүүлж
байна. Тэдний 3 нь маш хүнд, 12 нь хүнд, 150 нь хүндэвтэр, 323 хүн хөнгөн оноштой байгаа аж.