ДЭМБ коронавирусний эмнэлзүйн удирдамжийг өөрчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавируст халдварын эхний тохиолдол болж бүртгэгдсэн, франц иргэнийг 56 хоног эмчилж эмнэлгээс гаргаж байсан. Харин сүүлийн үед ДЭМБ коронавирусний эмнэлзүйн удирдамжийг өөрчилж, эмчилгээний ор хоногийг цөөрүүлсэнтэй холбоотойгоор хөнгөн өвчтөнийг 10 хоног эмчлээд эмнэлзүйн шинж тэмдэг нь бүрэн арилсан, цусанд нь антидел үүссэн байвал дараагийн шатны ажиглалтад шилжүүлж байгаа аж.
Энэ тухай өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, сдулагааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Франц иргэнийг тухайн үед хоёр сар шахам хугацаанд эмчилсэн. Өвчтөн маш хүнд хатгаатай байсан учир тухайн үеийн ДЭМБ-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулсан. Харин эмнэлзүйн шинж тэмдэг нь хүндрээгүй өвчтөнд вирусний эсрэг эмчилгээг 10 хоног хийгээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилаад гурав хоног дараалан шинж тэмдэг илрэхгүй бол дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх ДЭМБ-ын удирдамж гарсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмчилгээний ор хоногийг хөнгөн өвчтөнд 10 хоног эмчлээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан, цусанд нь антидел үүссэн байвал тухайн өвчтөнийг дараагийн шатны ажиглалт буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлж байгаа. Бидний эмчилж эдгэрүүлсэн 1000 орчим хүнээс дахин өвдсөн хүн гараагүй байна. Эдгээр хүмүүс хэвийн амьдралдаа орсон ” хэмээв.
ЭМЯ-ны Ахлах
шинжээч Д.Нарангэрэл, “Дэлхий нийтэд амны хаалт зүүж хэвшээгүй байх 2020
оны гуравдугаар сарын 9, 10-ны үед манай улсын иргэд амны хаалт зүүж хэвшсэн байсан. Тиймээс халдвар бага дамжсан гэж үзэж байгаа. Францу иргэнийг таксинд
суухад жолооч нь амны хаалттай байсан. Нэг таксины жолооч амны хаалтгүй байхад франц иргэн амны хаалт зүүгээрэй
гэж хэлж байсан мэдээлэл ч бий. Энэ талаар
АШУҮИС-ийн багш, ХӨСҮТ-ийн
эмч нар судалж байна” гэсэн юм.