Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудад хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-14 10:29:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар 1992 онд эцэг хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн депутатууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан ардчилсан Үндсэн хуулийн талаар ярилцлаа.

Ташрамд сануулахад, Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Баян-Өлгий аймгаас Ажханы Болат /Алтай/, Огнооны Цэрэв /Алтанцөгц/, Күнтуганы Мизамхан /Баяннуур/, Ядамын Хүрлээ /Буянт /, Жумабайн Жүнис /Булган/, Жапарханы Сейтмурат /Бугат/, Сейтханы Исхан /Дэлүүн/, Баглатын Зарыкхан /Сагсай/, Утханы Маулит /Толбо/, Асханбайн Сарай /Улаанхус/, Хылышийн Хузкей /Цэнгэл/, Насырын Самат /Өлгий/, Кадырын Сайран /Өлгий/, Сартхожагийн Харжаубай /Өлгий/, Халийн Алип/ Цагааннуур тосгон/ нарын 15 хүн депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байжээ.


Улмаар Хылышийн Хузкей АИХ-ын орлогч даргаар, Х.Зардыхан АИХ-аас байгуулсан Улсын Бага Хурлын орлогч даргаар, А.Болат, Н.Самат нар Улсын Бага Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллажээ.

Эдүгээ дээрх 15 хүний долоо нь энх тунх амьдарч байна. 

相关新闻