Сурагчдын зуны амралт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-06-07 10:25:42

ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт өнөөдрөөс эхэллээ.

БСШУЯ-наас гаргасан хуваарийн дагуу энэ хичээлийн жил өчигдөр дууссан бөгөөд дөрөвдүгээр улирлын амралт ийнхүү орон даяар нэг өдөр эхэлж байна. 

ЭЕШ энэ сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд ЭЕШ-ыг  нийт 37164 шалгуулагч өгөхөөр бүртгүүлснээс 15123 нь хотод, 22041 нь орон нутагт бүртгүүлжээ.

Өнгөрсөн жилээс ЭЕШ-д  англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгдсэн байсныг энэ жил түр болиулахаар шийдвэрлэжээ. Учир нь Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох юм байна. 

Тиймээс энэ жилийн сонсох чадварын даалгаврыг нийслэлийнхнээс авахгүй, харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр авах аж.

Мөн энэ жилээс монгол хэл бичгийн шалгалт дүн оноог бичиж баталгаажуулсан 2,5 жилийн хугацаанд хүчинтэй батламж хуудас олгох юм. ЭЕШ-ын дүн оноог ирэх сарын 01-ний өглөө 9 цагт eec.mn сайт дээр байршуулах аж. Шалгуулагчид ЭЕШ-д ирэхдээ энэ онд ЕБС төгсөгчид сургуулийн захирлаар, түрүү жилд ЕБС төгссөн бол аймаг, дүүргийнхээ ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулсан Бүртгэлийн хуудсыг авч ирэхээ мартуузай. 


Ж.Болор

相关新闻