ӨНӨӨДӨР: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-15 07:14:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.


08:30 цагт: Сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөр нэвтэрсэн, тус хөтөлбөрийг заах багш нарыг чадавхжуулах, чиглүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт Баянгол зочид буудлын ард байрлах Корпорейт зочид буудалд болно. 

09:00 цагт: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум Шангри-Ла зочид буудалд болно. 

10:30 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны “Ажилтнаа сонсъё” хэвлэлийн хурал МҮЭ-ийн холбоонд болно. 

11:00 цагт: "Эрүүгийн хуулийн 13,14-Хэвлэл мэдээллийн салбарын байр суурь" хэлэлцүүлэг МУБИС-ийн номын санд болно. 

11:30 цагт: Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйн уншлагын танхим”-ыг нээнэ. Энэ үеэр сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүй болон улс төрийн намуудад 2026 онд олгох төрийн санхүүжилт, санхүүжилтийн тайлан, ил тод байдал зэрэг цаг үеийн асуудлаар Үндэсний номын санд мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнгийн нээлт  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

-Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

-Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна.

-Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна. 

-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.

-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


Хилийн чанадад: 

Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна. 

Мальт улсад Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болно. 


Орон нутагт:

Сэлэнгэ: Төрийн байгууллагын архивалбан хэрэг хөтлөлтажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻