Цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга 58 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Алтанширээ сумын МЭҮТ-аас малчдынхаа хонин сүрэгт цэцэг өвчний тарилгыг зохион байгуулж байна.
Тус сум 2015 оны жилийн эцэст 59 мянган толгой хонь тоолуулсан бөгөөд 57672 хонь тарилгад хамруулахаас 33672 хонийг хамруулж тарилга 58 хувьд хүрчээ.
Тарилгыг хонь баригч, жолооч, малын эмчийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг зохион байгуулж буй бөгөөд зургадугаар сарын 08-нд дуусгахаар төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган