Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-07 11:54:29

Дорноговь аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигч нарт Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас 31,  АН-аас 29, МАХН-аас 7, бие даагч 4 хүнийг Сонгуулийн хороо бүртгэсэн бөгөөд нэр дэвшигчид үнэмлэхээ гардсанаар зургадугаар сарын 11-нээс сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻