АТГ-т 506 эрүүгийн хэрэг шалгагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн
шалгах хэлтэс энэ сарын 18-22-ны өдрүүдэд
гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол мэдээллийг
шалгав.
Үүнээс
8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 3 гомдол мэдээлэлд хэрэг
бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол
мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 72 гомдол,
мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 510 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Одоогоор нийт 506 хэргийг шалгаж байгаа аж.