Коронавируст халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд хийсэн PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 5 433 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод шинэ голомт үүсэж байна" гэв. Мөн тэрбээр, “Өчигдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу уул уурхайн компанид ажилладаг хүмүүс ээлжийнхээ ажилд явсан. Тэдгээр хүмүүсийг 45-аар нь суулгасан автобусыг пост дээр шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн Улаанбаатараас халдварын эх уурхайтай байсан учир буцааж тээвэрлэх гэж байна. Тухайн иргэн Улаанбаатар хотын өвчлөлд бүртгэгдэнэ” гэдгийг дурдсан юм.
-БГД-ийн 12-р хорооны 19-р байр, Улаанбаатар хотод нийт халдварын тохиолдол 980 болжээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 814 хүрлээ.
Үүнээс 1358 хүн эдгэрээд байна. Сүүлийн
24 цагт 35 хүн эдгэрч гэртээ гарчээ.
ХӨСҮТ,
Цэргийн тэв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 443 хүн эмчлүүлж байна. Тэдний
нэг хүний биеийн байдал маш хүнд, 67 нь хүндэвтэр, 375 хүн хөнгөн оноштой байна.