Сүүлийн долоо хоногт коронавируст халдвар 30 хувиар ихэсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын өвчлөлийн тохиолдол, голомтын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн тохиолдол өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулбал нэмэгджээ.
Нэгдүгээр
сарын сүүлийн долоо хоногт, халдварын 126 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
“Хэдийгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсээс гарч байгаа ч тэдний хоёрдогч, гуравдагч хавьтлын хүрээ өргөсөж халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Байгууллагуудын салбар хооронд өчигдөр хийсэн эрсдэлийн үнэлгээгээр, нийслэлийн хэмжээнд халдварын тархалт маш өндөр үзүүлэлттэй гарсан. Нийслэлийн хэмжээний өвчлөл нэмэгдвэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хүндрэх асуудалтай. Сүүлийн батлагдсан тохиолдлууд дунд 65-аас дээш насныхан ч байна.
Тиймээс халдвартай тэмцэхийн тулд иргэд өөрсдийгөө
хамгаалах, коронавируст орчинд амьдарч байгаа гэдгээ мэдрэх, эрүүл мэндийн
байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт зүүх, гадуур явахгүй
байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэр бүлийн нэг гишүүн болон албан байгууллагын дотор зохион байгуулалт
хийх хэрэгтэй” гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр давтан анхааруулав.
Өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй хүн байгаа аж.