Коронавируст цар тахал хэрхэн тархдаг вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-02 13:08:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст цар тахал тархаж буй ерөнхий байдлыг ЭМЯ-ны  өнөөдрийн 11.00 цагийн мэдээллийн үеэр танилцууллаа.


Дунджаар нэг хүн 7-8 хүнд халдварлуулж байна гэсэн тооцоо судалгаа байдаг.  Гэхдээ ЭМЯ-ны мэргэжилтэн эхний хүн халдвар аваад хамгийн багаар буюу гурван хүнд халдварлуулсан нөхцөл байдлаар жишээлэн халдварын тархалтыг зураглан үзүүлсэн юм.

Тэр гурван хүн цаашид мөн гурав гурван хүнд халдварлуулсаар 20 хоноход хэдэн зуун хүнд халдвар тархах эрсдэл үүсдэг байна. Үүнийг халдварт өвчний экспоненциаль /огцом хурдацтай/ өсөлт гэж нэрлэдэг аж.

Дээрх гинжин хэлхээнээс хэн нэг нь олон хүн оролцсон аливаа үйл ажиллагаанаас татгалзан гэртээ үлдсэн байхад халдвар тархах эрсдэл мөн хэдэн арван хүнээр буурах ач тустай байдаг байна.

Иймд  амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар зорчихгүй байх зэргээр өөрсдөөсөө хамаарах зүйлээр иргэд халдварын эрсдэлээс хамгаалах боломж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд давтан сануулсаар байна.






相关新闻