Коронавируст халдвараар 9 хүртэлх насны зургаан хүүхэд эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-04 12:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар ихэвчлэн насанд хүрэгчид, өндөр насны хүмүүс өвчилжээ.


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийт халдвартай хүмүүсийн насны байдлыг танилцуулсан юм. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд 20 хүртэлх насны 71 хүн байгаагаас 6 нь 9 хүртэлх насны хүүхэд аж. Одоогоор 21-30 насны 82 хүн, 31-50 насны 102 хүн, 51-60 насны 56 хүн, 61-ээс дээш насны 37 өвчтөн байна. Хамгийн ахмад буюу 92 настай хүн өчигдөр ХӨСҮТ-д иржээ. Түүнчлэн 80-82 настай болон 70-аас дээш настай хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

相关新闻