ЭХЭМҮТ-д 34 хүүхэд төржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны
харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж,
үйлчилгээ үзүүлсэн 24 цагийн мэдээг хүргэж байна.
Яаралтай
түргэн тусламжийн 103 дугаарт 1673 дуудлага ирснээс 694 нь яаралтай тусламж,
979 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас
706 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д
34 хүүхэд төржээ. Тус төвд нийт 37 мэс засал хийсэн байна. ГССҮТ-д 289 үйлчлүүлэгч
осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед
олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны
хаалтаа тогтмол зүүж, Гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!