“Амгалан” амаржих газарт 16 үйлчлүүлэгч, 18 нярайд тусламж үйлчилгээ үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-08 12:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Амгалан амаржих газарт өнөөдрийн байдлаар, 56 эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 16 үйлчлүүлэгч, 18 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн сацуу сэтгэл засал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг түгээн ажиллаж байна.

 

Тус амаржих газарт энэ сарын 4-нд коронавируст халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг ЭХЭМҮТ, мөн СБД-ийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг Нийслэлийн Өргөө амаржих газарт түр хугацаанд шилжүүлэн төрөх, төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Шилжүүлэн ажиллах арга хэмжээ авсан ч амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан төрсөн болон жирэмсэн эх, эмэгтэйчүүд, нярайд эмч, эмнэлгийн ажилтнууд НОК, ЭМЯ, НЭМГ болон ХӨСҮТ-ийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 24 цагийн турш тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.

 

Тус амаржих газрын хамт олон энэ сарын 4-нд нийт эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, тандалт судалгаа болон зураглал гаргаж, ариутгал халдваргүйтгэл хийснээр хариу арга хэмжээг шуурхай авч, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 164 үйлчлүүлэгчийг гэрт нь гаргажээ.

 

Энэ сарын 5-7-нд тус амаржих газарт нийт 12 нярайг өлгийдөн авчээ. 

相关新闻