Дотоодын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) нь Монгол Улсын П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “COVID-19” халдвар болон томоохон эмнэлэг дотор халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгээр хэт авиаг яаралтай болон эрчимт эмчилгээнд ашиглах, коронавируст халдварын хүнд шинж тэмдэгтэй өвчтөний эмнэлгийн тусламжийн менежмент зэрэг сэдвээр чухалчлан ярилцсан юм.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Тайванийн Тао Юуань эмнэлэгт 14 хоногийн өмнө өвчтөн, эмнэлгийн ажилчид болон ар гэрийнхэн зэрэг нийт 15 тохиолдол батлагдсан. Түргэн хугацаанд хавьтагчдыг илрүүлж үр дүнтэй аргаар тусгаарласны эцэст ойрын 2 өдөр дотоодын халдвар шинээр илрээгүй. Эмнэлэг дотор тархсан халдвар бидэнд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг, вакцин хомс энэ цаг үед үр дүнтэй эмчилгээний арга хамгийн чухал гэдгийг сануулсаар байна” гээд галын шугаман дээр ажиллаж буй хоёр орны эмч албан хаагчид ядарч туйлдсан хэдий ч үргэлжлүүлэн цар тахалтай тэмцсээр байгаад гүн талархал илэрхийллээ.
Энэхүү
цахим хэлэлцүүлэгт нийслэл, аймгууд болон хувийн эмнэлгүүдийн 100
гаруй эмч, ажилтан оролцсон юм.