Нийслэлд хоёр шинэ голомт нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд шинээр коронавируст халдварын хоёр голомт үүсжээ. Тодруулбал, “Элизавет” хотхонд дөрөв, "Си Жи Эс" хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар, нийслэлд коронавируст халдварын 13 голомт өндөр идэвхтэй байгаа бөгөөд “Монгол шир” ХК, СБД-ийн гутлын цех, Банк бус санхүүгийн байгууллага, СХД-ийн худалдааны төв, Микс пиццатай холбоотой голомт үргэлжилж байгаа аж.
Сүүлийн үед гэр
бүлийн хүрээнээс гадна аж ахуйн нэгж, хамт олны дотор халдвар голомтлон гарах хандлага ажиглагдаж байгаа тул албан
байгууллагууд ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, ажилчдынхаа гуравны нэгийг аэжлын байранд ажиллуулах, өрөө тасалгаагаа тогтмол агааржуулах, ажилчдынхаа
эрүүл мэнд, сэтгэл зүй, дархлааг дэмжих шаардлагатайг санууллаа.