PCR шинжилгээний хариу гарах хүртэлх мэдээллийг онлайнаар хянах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэд шинжилгээ өгснөөс хойш хариу гарах хүртэлх мэдээллийг онлайнаар хянах боломжтой болжээ.
Энэ тухай ЭМЯ-ны мэдээлэл технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
Иргэн шинжилгээ өгснийхөө дараа eruul.gerege.mn вэб сайтад хандаж, регистрийн дугаараа оруулаад шинжилгээ өгсөн цэгийн байршил, цаг болон таны шинжилгээнд өгсөн сорьц хаана тээвэрлэгдэж байгаа, шинжилгээний лабораторид орсон эсэх болон шинжилгээний хариу хэдэн цагт гарсныг харах боломжтой болж байна.
Түүнчлэн шинжилгээний хариуг гар утсанд зурвасаар илгээх аж.